Нийтлэл
...

1001 шөнийн үлгэр ebook+


Татах холбоос: pdf
Татах холбоос: epub

Тухай: Ойрхи Дорнод төдийгүй Дундад Ази, Энэтхэгийн олон улс орнуудын үлгэр домгийн цомог болсон "Арабын мянга нэгэн шөнийн үлгэр" хэмээх энэ үлгэр бол үнэхээр мянга нэгэн шөнө уншсан ч дуусамгүй бас уйдамгүй сонин сайхан үлгэр бөлгөө. Энэхүү үлгэрийг анх XV-XVII зууны үед арабын бичээч мэргэд нар эмхэтгэн, Самаркандын Шахияр хааны зэрлэг цаазад өртөхгүйн тулд шөнө бүр нэгэн ер бусын үлгэр түүх хүүрнэн өгүүлэх Шахризада бүсгүйн өгүүлэмжээр хэл хэллэг уран тансаг, адал явдал нь үлэмж гайхамшигтай үй олон үлгэрийг нэгэн хэлхээнд оруулж холбосон бөгөөд Дорнын төдийгүй дэлхийн утга зохиолын тэнгэрт очир алмааз мэт гялалзах нэгэн сод бүтээл болж чадсан байна. Уг дэвтрээс та бүхэн Төгс төгөлдөр бүсгүй, Зальт илжиг, Мянга нэгэн шөнө, Мустафа Султаны хүү, Хаан ба лусын дагина, Кассим бадарчин хоёр, Ухаант Султан, Ах дүү гурав зэрэг үлгэрүүдийг унших болно.

Хэсгээс:


Тэмдэглэл:  Мянга нэгэн шөнийн үлгэр бол хамгийн эртний, хамгийн урт үлгэр биш боловч дэлхий даяар нөлөөгөө үзүүлсэн араб үлгэр, түүх, шүлгийн түүвэр юм.

0 comments:

Post a Comment