Нийтлэл
...

Тоглоомын онол Р.Энхбат 2012 Татах+ Шууд унших+


Тэмдэглэл: Тоглоомын онол нь зөрчилдөөнт байдлын судалдаг математикийн салбар болохыг дурдаад нийгэм, эдийн засгийн олон тооны бодлогууд тоглоомын онолын бодлого хэлбэрээр томъёологдохыг тодорхой жишээн дээр тулгуурлан тайлбарласан юм. Түүнчлэн, шатахуун импортлогч компаниуд яагаад үгсэн хуйвалдаж үнээ нэмдэг болох талаар, түүний эсрэг хэрхэн сэргийлж болдог талаар дэлгэрэнгүй ярьсан нь сонирхолтой байлаа. Энэхүү үзэгдлийг зохиогч олигополь зах зээлийн үндсэн шинж чанар талаас нь тайлбарласан юм.

Тухай: Тоглоомын онол гэдэг нь 20 дугаар зууны дундуур үүсч хөгжсөн ухаан бөгөөд Үйлдлийн шинжилгээ, микро эдийн засаг, Улс төр судлал, Олон улсын харилцаа, Сэтгэл судлал зэрэгтэй өргөн холбоотой. 1944 онд Жон фон Нейманн, Оскар Моргенштерн нарын "Тоглоомын онол ба эдийн засгийн үйл ажиллагаа" хэмээх номонд энэхүү онолыг тодорхойлсон гэж үздэг. Тоглоомын онолд авч үздэг тоглоом гэдэг нь ерөнхийдөө тухайлсан шинж чанаруудыг агуулсан хийсвэр загварыг хэлдэг.

Хэсгээс:


Татах холбоос: pdf


Шууд унших
Энд дарна уу

Source: Р.Энхбат багшийн IOM home page

0 comments:

Post a Comment